2011-05-24
Хар нүх


Хар нүхийн таталцлын орны нөлөөгөөр орон займуруйж байгаа нь алсын ажиглагчийн хувьд мэшил шил лугаа адил үзэгдэнэ

Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж...

2011-05-24
Хатуу биеийн төлөв
Хатуу бодисын хувьд түүний жижиг хэсгүүд болох молекул, атом, ионуудын хоорондох зай маш бага учир тэдгээрийн харилцан үйлчлэл их байна. Хатуу биетүүд тодорхой хэлбэр дүрс, эзлэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн жижиг хэсгүүд бие биесээс тодорхой зайд оршино. Эдгээр жижиг хэсгүүд чөлөөтэй урсан шилжихгүй зөвхөн эзэлсэн байр орчим хэлбэлзэх хөдөлгөөнд оршино. Хатуу биетийн орших хэлбэрийг талст ба аморф төлөв байдал гэж 2 хуваана. Бодис талст төлөв байдалд оршихдоо түүний жижиг хэсгүүд орон зайд тодорхой дэс дараалалтайгаар байрлан талст торыг үүсгэнэ. Талст бодисуудын онцлог шинж бол тодо...
2011-05-23
Термодинамик

Термодинамик. Аливаа бодис атом молекулаас тогтдог ба атом нь химийн урвалаар үл хуваагдах элемэнтийн хамгийн жижиг хэсэг юм. Атомууд нэгдэж молекулуупыг үүсгэх ба өөр төрлийн атомууд нэгдэж химийн элемэнт нэгдлийг бий болгоно. Атомууд нь хоорондоо химийн холбоосоор холбогдсон бодисын химийн шинж чанарыг хадгалсан хамгийн жижиг хэсгийг молекул гэнэ.
 
Молекулууд нь үргэлжийн эмх замбараагүй хөдөлгөөнд оршин тасралтгүй харилцан үйлчлэлд орно. Ердийн нөхцөлд (1атм даралт 273, 15к tо-т) байгаа 1м3 эзэлхүүнтэй хийд 1025, шингэнд 1026, хатуу биед 21028 эрэмбийн молекул байна. 1961 оноос нү...

2011-05-10
Галактик

Галактик (грек: galakt-, "сүү" гэсэн утгатай) буюу Тэнгэрийн заадас, Оддын аймаг нь хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, тэдгээрийн оршин буй орчинг хэлнэ. Галактикууд нь 10 саяаас 1 тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.
Судалгааны түүх
Америкийн эрдэмтэн Эдвин Хаббл 20-р зууны эхээр мананцарын фотосперткрийг судлах үедээ тэнд маш олон од, оддын бөөгнөрөл, бадмааргийг анх удаа илрүүлж нээсэн. Хаббл бадмааргийн үзэгдэх хэмжигдэхүүн, хувирах хугацааг судлаад мананцар байдалтай харагдах зүйл нь асар олон оддыг багтаасан бүхэл бүтэн систе...

2011-05-10
Хүүхдийн сэвлэг үргээх ёсон

Хүүхдийн сэвлэгийг хий настай нь цуг тоолбол 3, 5 настайд нь авдаг. Харин өнчин өрөөсөн, өвчин ороомтгой, бутач төрсөн хүүхдийн сэвлэгийг хувь заяаг нь эргүүлэн сайжруулах зорилгоор 2, 4 насанд нь авдаг ёстой.

Сэвлэгийг нялхсын сэвлэг үргээх сайн өдрүүдэд авдаг.  Эрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй гэж үздэг.

Идээ будаагаа ширээн дээрээ засаж сэвлэгээ үргээлгэх гэж байгаа хүүхдэд шинэ дээл өмсүүлээд, дээлний захад нь захны ухлаадсаас гарсан дугуй даавууг зүүдэг.

Сэвлэгийг нь анх хөндөх хүн нь тухайн хүүхэдтэй ивээл...

2011-05-10
Бархасбадь

Бархасбадь бол Нарны систем дэх тав дахь гариг юм. Түүнийг Аварга том хийн гариг гэж нэрлэдэг ба учир нь уг гариг хийнээс тогтдог бөгөөд нарны системийн хамгийн том гариг нь юм. Түүний масс нь маш их ба нарны системийн бусад долоон гаригийн массын нийлбэрээс ч их байдаг. Бархасбадийн татах хүч дэлхийнхээс олон дахин их. Шөнө нь Цельсийн 1250 хэм халуун байх ба өглөө нь Цельсийн 1700 хэм халуун байна. Цацраг туяа ихтэй байдаг учраас 150 000 километрийн зайд байсан ч амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяатай байдаг. Атмосферт нь гелий байдаг боловч ихэнх хувийг нь устөрөг...

2011-05-10
Ньютоны хуулиуд

Нэгдүгээр хууль

Аливаа биед гадны хүч үйлчлэхгүй бол тайван байсан бие тайван хэвээрээ, хөдөлгөөнд байсан бие хөдөлгөөнд хэвээр үлдэнэ.

sum_{k=1}^{n}overrightarrow{F}_{k}=0 Rightarrow overrightarrow{V}=const, overrightarrow{a}=const

Хоёрдугаар хууль

overrightarrow{F}=moverrightarrow{a}

m масстай биед F хүчээр үйлчлэхэд a хурдатгалыг олж авдаг.

Гуравдугаар хууль

Аливаа бие хоёр дахь биед F хүчээр үйлчлэхэд хоёр дахь бие нь эхний биед -F хүчээр үйлчилнэ. F ба -F нь ижил хэмжээтэй бөгөөд эсрэг чиглэлтэй.

overrightarrow{F}_{1}=-overrightarrow{F}_{2}


...
2011-05-10
Чөлөөт уналт
Зөвхөн хүндийн хүчний үйлчлэлээр явагдаж буй биеийн хөдөлгөөнийг ЧӨЛӨӨТ УНАЛТ гэнэ.Чөлөөт уналтын ерөнхий тохиолдолд нь хэвтээ чиглэлд өнцөг үүсгэн шидэгдсэн биеийн хөдөлгөөн юм. Чөлөөт уналтын хурдатгал нь дэлхийн хувьд дунджаар g=9.8м/c2 хэмжээтэй эгц доош чиглэсэн байна.V=gt мөн, h=gt2/2 байна. Эндээс H өндрөөс унасан биеийн эцсийн хурдыг олбол V=язгуур доор 2gh гарна. Эгц дээш шидсэн биеийн хөдөлгөөний хувьд g-г (хасах) тэмдэгтэй авна.

...