2011-05-24
Хар нүх


Хар нүхийн таталцлын орны нөлөөгөөр орон займуруйж байгаа нь алсын ажиглагчийн хувьд мэшил шил лугаа адил үзэгдэнэ

Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж...

2011-05-24
Хатуу биеийн төлөв
Хатуу бодисын хувьд түүний жижиг хэсгүүд болох молекул, атом, ионуудын хоорондох зай маш бага учир тэдгээрийн харилцан үйлчлэл их байна. Хатуу биетүүд тодорхой хэлбэр дүрс, эзлэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн жижиг хэсгүүд бие биесээс тодорхой зайд оршино. Эдгээр жижиг хэсгүүд чөлөөтэй урсан шилжихгүй зөвхөн эзэлсэн байр орчим хэлбэлзэх хөдөлгөөнд оршино. Хатуу биетийн орших хэлбэрийг талст ба аморф төлөв байдал гэж 2 хуваана. Бодис талст төлөв байдалд оршихдоо түүний жижиг хэсгүүд орон зайд тодорхой дэс дараалалтайгаар байрлан талст торыг үүсгэнэ. Талст бодисуудын онцлог шинж бол тодо...
2011-05-23
Амжилттай сурах 10 зарчим

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

Амжилттай сурах 10 зарчим

3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг сан...

2011-05-23
Термодинамик

Термодинамик. Аливаа бодис атом молекулаас тогтдог ба атом нь химийн урвалаар үл хуваагдах элемэнтийн хамгийн жижиг хэсэг юм. Атомууд нэгдэж молекулуупыг үүсгэх ба өөр төрлийн атомууд нэгдэж химийн элемэнт нэгдлийг бий болгоно. Атомууд нь хоорондоо химийн холбоосоор холбогдсон бодисын химийн шинж чанарыг хадгалсан хамгийн жижиг хэсгийг молекул гэнэ.
 
Молекулууд нь үргэлжийн эмх замбараагүй хөдөлгөөнд оршин тасралтгүй харилцан үйлчлэлд орно. Ердийн нөхцөлд (1атм даралт 273, 15к tо-т) байгаа 1м3 эзэлхүүнтэй хийд 1025, шингэнд 1026, хатуу биед 21028 эрэмбийн молекул байна. 1961 оноос нү...

2011-05-11
Хүн өөрөө амьдрахуйн ухаанаа доорх 5 хороор хөнөөдөг тул болгоомжилж яв.
1.Уураар 10 махбодио цочроож хөнөөхөөс болгоомжил.
2. Хараалаар 36 бузрыг өөртөө татдагаас болгоомжил.
3.Өвдөөгүй байж ёолж өөртөө барцад учруулахаас болгоомжил.
4. Архийг хэтрүүлэн ууж 10 махбодио хөнөөхөөс болгоомжил.
5. Амьдралын аливаа бүх зүйлээ буруу ойлгож буруу дүгнэж явсаар хөнөөх аюулаас болгоомжил.

2011-05-10
Механик хөдөлгөөн

Хөдөлгөөн

Физикт хөдөлгөөн гэдэг нь бие болон түүний хэсгүүд тодорхой орон зайд байрлалаа өөрчлөхийг хэлдэг. Бүх хөдөлгөөн нь хүчний үйлчлэлийн үр дүнд буй болдог. Хөдөлгөөнийг голдуу хурд, хурдатгал, шилжилт гэсэн физик хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Эдгээр хэмжигдхүүн хугацаанаас хамаарсан тэгшитгэлийг хөдөлгөөний тэгшитгэл гэнэ.  Мөн аливаа биет нэгэнт хөдөлгөөнд оршиж байвал биет нь тухайн биетийн масс болон хурдаас хамаарсан импульсийн момент гэдэг физик шинж чанарыг олж авдаг. Хөдөлгөөнийг жигд ба хувьсах хөдөлгөөн гэж ангилдаг.

Хурд

Хурд нь байршлын өөрчлөлтөөр тодорхойлогддог фи...

2011-05-10
Бодлого бодох арга зүй

1. Бодлогын физик санааг гаргах

2. Товч бичиглэл хийх

3. Зураглал, схем гаргах

4. Үндсэн томъёог бичих

5. Туслах томъёог бичих

6. Үндсэн томъёонд туслах томъёог орлуулах

7. Томъёонд тоог орлуулж тооцоо хийх

8. Анализ, дүгнэлт гаргах

Физикийн хичээл судлаж эхлэх үе болон тооцоолох бодлого бодох үед энэ дүрмийг мөрдлөгө болговол хурдан хугацаанд, зөв бодож сурах ба физик сэтгэлгээ сайн төлөвших болно.

Физикийн  дулааны  бодлогыг  бодох арга зүй

Нэгдүгээрт: Бодлого юуны тухай өгүүлж байгааг танина. Юуны өмнө дулаан солилцож байгаа ямар ямар бие ...

2011-05-10
Даралт даралт дамжих

Зорилго:

Даралтгэсэнфизикхэмжигдэхүүнтэйтанилцах

Агуулга

Бидөмнөхбүлгүүдэдхарилцанүйлчлэлийнтухаймөнхарилцанүйлчлэлийнальхирхүчтэйявагдажбуйгилэрхийлэххүчгэсэнфизикхэмжигдэхүүнийтухайсудалсан Хүчньтоонхэмжээбачиглэлээрзэрэгтодорхойлогдоххэмжигдэхүүнбөгөөдчиглэлтэйхэрчмээрдүрслэнүзүүлжболдог Хэрчмийнэхлэлньхүчнийүйлчлэлилрэхцэгийг хэрчмийнуртньхүчнийхэмжээг хэрчмийнчиглэлньхүчнийүйлчлэлийнчиглэлийгилтгэнэ ХүчийгүсгээртэмдэглэжНьютон[ нэгжээрхэмждэг Хэмжихбагажийгньдинамометргэнэ

. Энэдүрслэлньцэгтхэвтээчиглэлийндагуухүчзүүнээсбаруунчиглэлдүйлчилжээгэсэнутгыгхаруулна Хүчнь...

2011-05-10
Галактик

Галактик (грек: galakt-, "сүү" гэсэн утгатай) буюу Тэнгэрийн заадас, Оддын аймаг нь хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, тэдгээрийн оршин буй орчинг хэлнэ. Галактикууд нь 10 саяаас 1 тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.
Судалгааны түүх
Америкийн эрдэмтэн Эдвин Хаббл 20-р зууны эхээр мананцарын фотосперткрийг судлах үедээ тэнд маш олон од, оддын бөөгнөрөл, бадмааргийг анх удаа илрүүлж нээсэн. Хаббл бадмааргийн үзэгдэх хэмжигдэхүүн, хувирах хугацааг судлаад мананцар байдалтай харагдах зүйл нь асар олон оддыг багтаасан бүхэл бүтэн систе...

2011-05-10
Хүн яагаад ядардаг вэ
Ядрах цаг өглөөний 9 цагаас эхэлж хүмүүс ядран, анги танхим, албан газрууд нойрмоглон эвшээсэн хүнээр дүүрдэг. Хачирхалтай нь ядралт унтсан цаг хугацаанаас хамаардаггүй. Нэг цагийн дараа өглөөний ядралт арилж, ажиллах чадвар нэмэгдэнэ. Тэгээд өдөр 13 цагаас дахин ядралт эрчимжинэ. Сайн хооллосны дараа нойр хүрдэг мэт санагддаг боловч үнэндээ тийм биш. 13 цагаас эхлэн тархины доод дулаан буурдагаас хүн нойрмоглож эхэлдэг байна. Иймд ажлын хамгийн хөнгөн хэсгийг энэ үед хийвэл дээр.
...