2011-05-10
Галактик

Галактик (грек: galakt-, "сүү" гэсэн утгатай) буюу Тэнгэрийн заадас, Оддын аймаг нь хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, тэдгээрийн оршин буй орчинг хэлнэ. Галактикууд нь 10 саяаас 1 тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.
Судалгааны түүх
Америкийн эрдэмтэн Эдвин Хаббл 20-р зууны эхээр мананцарын фотосперткрийг судлах үедээ тэнд маш олон од, оддын бөөгнөрөл, бадмааргийг анх удаа илрүүлж нээсэн. Хаббл бадмааргийн үзэгдэх хэмжигдэхүүн, хувирах хугацааг судлаад мананцар байдалтай харагдах зүйл нь асар олон оддыг багтаасан бүхэл бүтэн систем буюу Галактик болохыг тогтоожээ.
Бүтэц, ангилал
Галактикийн төвийн эргэн тойронг түүний цөм гэнэ. Манай галактикийн төв нь нумын ордонд байрладаг. Нар нь галактикийн төвөөс 30000 гэрлийн жилд оршдог. Галактикийн бүх од түүний төвийг тойрон эргэдэг. Галактикүүдийг үзэгдэх дүрс хэлбэрээр нь:
• мушгиа галактик
• элипс галактик
• оноох хэлбэргүй галактик гэж 3 ангилдаг.

 
Галактик

Бичсэн: Undral | цаг: 10:42 | medleg
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Undral цаг: 14:20, 2011-05-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax