2011-05-10
7-p angi
Сэдэв : 7-р анги Механик хөдөлгөөн тест шүү
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа

                                                             Механик хөдөлгөөн                                          Анги:

1. Хурдыг ямар үсгээр тэмдэглэдэг вэ?                                                                          Нэр:

А. ℓ      Б. S          В. t         Г. υ

2. Доорх нэгжүүдийн аль нь замын нэгж вэ?

            А. м       Б. м/с         В. сек       Г. км/ц

3. Жигд хөдөлгөөний хугацааг илэрхийлэх томъёог заана уу.

            А. υ·t          Б. s/υ       В. s/t        Г. υ/s

4. Машин 72 км/ц, автобус 20 м/с хурдтай явж байв. Эдгээрийн аль нь их хурдтай явж байсан бэ?

А. Автобус  Б. Машин   В. Машин ба автобусны хурд ижил   Г. Хариулт нэг утгатай биш

5. Унадаг дугуйтай хүн 5 цаг 30 минутанд 99 км зам явна. Тэрээр ямар хурдтай явсан бэ?

            А. 5 м/с         Б. 50 м/с         В. 0,5 м/с        Г. 4,5 км/ц

6. Замын эхэнд хурдны хязгаарын тэмдэг 30 км/ц –аас илүүгүй хурдтай явахыг анхааруулсан байв. Машин 1,8 км замыг 4 минутанд туулсан бол машины жолооч хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үү? үгүй юу?

           А. Машины хурд 27 км/ц учир зөрчөөгүй

           Б. Машины хурд 37 км/ц учир зөрчсөн

           В. Машины хурд 30 км/ц учир зөрчөөгүй

           Г. Машины хурд 31 км/ц учир зөрчсөн

7. машин эхний нэг  цагт 36 км/ц, дараагийн хоёр 20 м/с-хурдтайгаар явсан бол машины бүх замд явсан дундач хурдыг олно уу?

          А. 54 км/ц      Б. 36 км/ц      В. 72 км/ц     Г.  36 м/с

8. Ямар үед биеийн хөдөлгөөнийг дундаж хурдаар тодорхойлох вэ?

         А. Жигд   Б. Жигд биш

         В. Жигд хувьсах     Г. Аль ч нөхцөлд болохгүй

 9. Ямар хөдөлгөөнийг шулуун замын хөдөлгөөн гэх вэ?

          А. Шилжилт нь замаасаа их   

          Б. Зам нь шилжилтээсээ их

          В. Зам ба шилжилт нь хоорондоо тэнцүү

          Г. Траектори нь замаасаа их 

10. Автобус 10 м/с –ын тогтмол хурдтай явна.

А. Тогтмол хурдтай хөдөлгөөнийг ямар хөдөлгөөн гэж нэрлэх вэ?

Б. Автобусны хурдыг км/ц –аар илэрхийл.

В. Автобус дээрхи хурдаар 2 цаг 30 минут явахад хичнээн зам туулах вэ?

Г. Автобусны хурд ба замын хугацаанаас хамаарах графикийг байгуул.

11. Дугуйтай хүн 120 минутанд 36 км зам туулжээ.

А. Дугуйтай хүн ямар хурдтай явсан бэ?

Б. 120 минутыг цагт шилжүүл.

В. Явган хүн 5 км/ц –ын хурдтай явахад дээрхи зайг ямар хугацаанд туулах вэ?

12 Машин замын эхний хэсгийг υ1 = 10 м/с, дараагийн хэсгийг υ2 = 15 м/с хурдтай явжээ.

А. Энэ ямар хөдөлгөөн бэ?

Б. Жигд ба жигд биш хөдөлгөөний ялгааг нэрлэ.

В. Машин замын эхний хэсгийг 1 цаг 30 минут, дараагийн хэсгийг 2 цаг явсан бол машины явсан бүх замыг ол.

Г. Машины бүх замын турш дахь дундаж хурдыг ол. 

 

Бичсэн: Undral | цаг: 10:20 | test
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax