2011-05-10
Хүүхдийн сэвлэг үргээх ёсон

Хүүхдийн сэвлэгийг хий настай нь цуг тоолбол 3, 5 настайд нь авдаг. Харин өнчин өрөөсөн, өвчин ороомтгой, бутач төрсөн хүүхдийн сэвлэгийг хувь заяаг нь эргүүлэн сайжруулах зорилгоор 2, 4 насанд нь авдаг ёстой.

Сэвлэгийг нялхсын сэвлэг үргээх сайн өдрүүдэд авдаг.  Эрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй гэж үздэг.

Идээ будаагаа ширээн дээрээ засаж сэвлэгээ үргээлгэх гэж байгаа хүүхдэд шинэ дээл өмсүүлээд, дээлний захад нь захны ухлаадсаас гарсан дугуй даавууг зүүдэг.

Сэвлэгийг нь анх хөндөх хүн нь тухайн хүүхэдтэй ивээл жилтэй, сэтгэл санаа ариун, нас буян нь тогтсон, нутаг усандаа нэр хүндтэй, ёс заншлаа мэддэг, буян ухаан нь зөв хүн байх хэрэгтэй. Энэ хүн хүүхдэд эхэлж сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаасны дараа бүсгүй хүүхдийн зүүн шанааны, бүстэй хүүхдийн баруун шанааны үсэнд модон хутгаар хүрч домноно. Модон хутга хүргэсний дараа удаан хугацаанд эдэлж, хор нь гарсан үйлийн хайчаар үсийг нь авдаг. Шинэ хайч огт хэрэглэдэггүй.

Хүүхдийн сэвлэгэнд хүрэх хүмүүс эхлээд заавал сүү амсаж, сэвлэгэнд хүрч байхдаа ямагт сайн сайхан ерөөл хэлж урамшуулдаг.

Хүүхдийн ээж модон тавган дээр хадагтай хайчаа тавиад хөндсөн үсийг хадагны үзүүрт бооно. Хүүхдийн сэвлэгийг маш сайн хадгалж, өвчин ороох үед домын чанартай хэрэглэнэ. Жишээ нь: хамраас цус гараад тогтохгүй үед сэвлэгний үсийг шатаагаад хярвасыг нь үнэртүүлэхэд цус тогтдог.

Сэвлэг үргээхэд хэлдэг үгнүүд

Аялгуу эгшгээ хангинуулж яв

Ах дүү олноо баясгаж яв

Аав ээжээ хүндэлж яв

Адуу малаа өсгөж яв

Бууршгүй буянтай

Сааршгүй сантай

Санасан хамаг үйлс чинь

Санаагаараа бүтэх болтугай

Зандан модны мөчир шиг

Замбага цэцгийн дэлбээ шиг

Дэлгэрч яваа

Дээвэр даахгүй идээтэй

Дэлхий даахгүй малтай яваарай

Зуу насыг насалж

Зургаадай таяг тулж яваарай

Наран адил гэрэлтэж яв

Навч адил дэлгэрч яв

Найр цэнгэлээр дүүрэн яв

Насан туршдаа жаргаж яв

Төрд нэртэй

Түмэнд цуутай

Улсад цолтой

Олонд алдартай

Хэзээд сэтгэл амар

Үргэлж энх мэнд

Өвчин зовлонгүй

Өлзийтэй жаргаарай

Төрд хүчээ өргөж

Түмэнд зүтгэлээ өгч

Дэлхийд нэрээ мандуулж

Дөрвөн далайд сүрээ үзүүлж яв.

Тэнгэр өршөөж

Тэгш жарга

Урт настай

Удаан жаргалтай

Аавдаа ачтай

Ээждээ тустай

Төр улсдаа нэмэртэй

Түмний манлай болж яваарай

 
Бичсэн: Undral | цаг: 10:37 | medleg
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


teneg trailchan batchaan миа
Бичсэн: Зочин цаг: 15:27, 2017-05-27 | Холбоос | |


Bayarllaaa saihan vgs bn
Бичсэн: Зочин цаг: 08:42, 2017-02-27 | Холбоос | |


Охин маань даахиа авах гэж байгаа юумаа мэдэхгүй зүйлээ мэдэж авлаа үнэхээр мэдмээр юм бна шүү баярлалаа

Бичсэн: Зочин цаг: 13:26, 2016-05-03 | Холбоос | |


emegtei hvvhdiin daahiig 2/4 nastaid awdag gsen end bolhoor unchin uruusun hvvhdvvdiig 2/4 nastaid awdag gh yum yag ali ni vnen yum be
Бичсэн: Зочин цаг: 15:21, 2016-01-19 | Холбоос | |


Zochin
Manaihaan end nileen dutuu bn. Ih l es bolj avdag um bn lee. Margaash manai hii daahia urgeeh yum. Uv ulamjlal es zanshilaa meddeg buyantai huntei azaar taaraad ih zuil medej avsaan.
Бичсэн: Зочин цаг: 20:35, 2013-10-06 | Холбоос | |


MINII HUU ODOO OI GARANTAI.UUL TUULAI JILD TURSIIN TEGEED JILEER TOOTSOHOOR ODOO AVAH YOSTOI BOLJ BGAAN BNA.HEREGTEI MEDEELEL BNA
Бичсэн: Зочин цаг: 18:55, 2013-04-16 | Холбоос | |


minii huu udahgui sevlegee urgeeh gej bgaa ene yos zanshlaa sain medej baih ni iluudehgui yum bn tiimee erooliin ugsiig ni bichij tseejil avlaa bayarlalaa ta buhendee
Бичсэн: Зочин цаг: 23:50, 2012-09-24 | Холбоос | |


bayrlalaa
Minii huu margash sevlegee urgeeh gej bgaa, teged bi net uhaj sonirhloo shine haich bolohgui gedgiig medeed delguur garch shine haichind yavah gesenee boliloo. Eruuliin ugs saihan sanagdlaa negiig tseechilchihlee. Byarlaa баярлах
Бичсэн: oyunchimeg (зочин) цаг: 00:17, 2012-08-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax